ЦЕГ: Охид, эмэгтэйчүүдийг Малайз Улсад ажиллуулна хэмээн хууран мэхэлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

ЦЕГ: Охид, эмэгтэйчүүдийг Малайз Улсад ажиллуулна хэмээн хууран мэхэлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Цагдаагийн Ерөнхий газар илрүүлсэн онцлох хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Үүнд:

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлсэн байна.

Уг хэрэгтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0