Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “Uncage” сайн дурын оролцооны клуб хамтран Улиастайн голыг цэвэрлэлээ. Тус клубийн хувьд нийгэмд эерэг хандлагыг бий болгох үүднээс жил бүр тогтмол цэвэрлэгээ хийдэг. Энэ удаад 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голыг цэвэрлэсэн юм.