Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг үүрэг болголоо

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг үүрэг болголоо
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2022 онд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж нөөцөлсөн давс, бодисоос тодорхой хэмжээний үлдэгдэл үлдсэн. Тухайлбал 25 тонн бодис, 165 тонн давсны нөөц байгаа юм. Энэ жилийн тухайд нэмэлтээр 231 тонн бодис, 520 тонн давс нөөцлөхөөр төлөвлөж, худалдан авах гэрээ хийгдээд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад ахиу хэмжээний цас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Иймд болзошгүй эрсдэлд бэлэн байх үүднээс тодорхой ажлыг мөн зохион байгуулж байна. Харин сайжруулсан шахмал түлшний тухайд худалдааны төлөөлөгчөөр ажиллах сонирхолтой 170 иргэн хүсэлт ирүүлсэн. 2023-2024 онд сайжруулсан шахмал түлш борлуулах нийт 160 цэг ажиллах бол одоогийн байдлаар нөөц бүрдүүлэлтийн 10 агуулахад 19100 тонн шахмал түлш бүрдүүлсэн. 9-р сарын 15-аас эхлэн сайжруулсан шахмал түлш борлуулах хяналтын ажилтан ажиллаж эхэлнэ.
Мөн 9-р сарын 16-нд намрын их цэвэрлэгээ зохион байгуулагдана. Үүнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар хэд хэдэн үүрэг өглөө. Тухайлбал
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
Шинээр хийгдсэн авто замын ажлуудын цэвэрлэгээг тогтмол хийх
Хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавьж, гүйцэтгэлд анхаарал хандуулах
Эрүүл мэнд, боловсролын байгууллагын гадна талбайн аюулгүй байдлыг хангах
Үйлчилгээний байгууллагууд гадна орчноо хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, энэ хүрээнд тодорхой ажил зохион байгуулах
Зэрэг хэд хэдэн үүрэг өгсөн бөгөөд биелэлтийг дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулахаар боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0