Баянзүрх дүүрэгт дахин шинээр 3*3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

Баянзүрх дүүрэгт дахин шинээр 3*3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн “Дэмжье” санаачилгын хүрээнд хүүхэд залууст зориулан хороо бүрд 3*3 сагсан бөмбөгийн талбай барихаар ажиллаж байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулагдаж, нээлтээ хийлээ.
Үүнтэй зэрэгцээд Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалахыг өдрийг угтан дүүргийн Биен тамир спортын хороо, сонсголгүй иргэдийн "Диф Монголиа клуб"-тэй хамтран 3*3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй арга хэмжээний нээлт боллоо. Энэхүү тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг болон орон нутгаас тамирчид хүрэлцэн ирж оролцож байна.
3*3 сагсан бөмбөгийн талбайг барьж байгуулахдаа хороо бүрд байгаа газрынхаа хэмжээнээс хамаарч 3*3 сагсан бөмбөгийн талбайтай хамт сүүдрэвч, дасгал хөдөлгөөн хийх талбай, багачуудын тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж байна.
Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт 33 ширхэг 3*3 сагсан бөмбөгийн талбай баригдаж, бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаагаас ийнхүү 16 дахь талбай ашиглалтад орлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0