Арилжааны дүүрэг төслийг танилцуулж, иргэдээс санал авлаа

Арилжааны дүүрэг төслийг танилцуулж, иргэдээс санал авлаа
Баянзүрх дүүрэг цаашид Арилжааны дүүрэг болох зорилтыг дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл дүүрэг өөрийн онцлог байдалд тохируулж хэд хэдэн байршилд бүтээлч тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Төсөл дүүргийн гол байршлууд дээр хэрэгжинэ. Үүний нэг бол Намъяанжүгийн гудамж юм. Худалдааны үйлчилгээний байгууллагууд төвлөрсөн учраас 24 цаг үйлчилгээ явуулах боломжтой Худалдааны гудамж бий болно. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэхдээ иргэдийн саналыг тусгана гэдгийг Засаг дарга онцолсон. Тэгвэл өнөөдөр тус хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулж, уулзалт зохион байгууллаа.
Худалдаа үйлчилгээний хугацааг уртасгаснаар, хүртээмж болон ажлын байр нэмэгдэж, авто замын түгжрэл буурах боломжтой юм. Хамгийн гол нь иргэд зорчиход ямар нэгэн хүндрэл үүсэхгүй, зөв төлөвлөлт бий болох. Баянзүрх дүүргээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийг уулзалтад оролцсон иргэд дэмжиж, цаашид өөрсдийн саналаа тусгаж ажиллахаар боллоо. Мөн иргэдээс өгсөн санал хүсэлтийг цаашид шат шатны байгууллагуудад уламжилж, шийдвэрлэж ажиллана гэдгийг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0