Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа болжээ

Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа болжээ

Монголын бизнесвүүмэн, удирдагч эмэгтэйчүүдийн үлгэр жишээ болсон гол хүмүүсийн нэг бол Х.Отгонтуяа хатагтай. "Алтай трэйд" компанийг удирдаж явсан тэрээр өдгөө "И Март" сүлжээ дэлгүүр, "Чингис" зочид буудал гээд ноос ноолуур, худалдааны салбарт өөрийн орон зайгаа хэдийнэ дархлаад амжсан.

Х.Отгонтуяа бизнесээс гадна өөрийн сангаараа дамжуулан урлаг, спортод хөрөнгө оруулалт хийдэг тууштай нэгэн. Урлаг, спортод ойр тэрээр сонирхолдоо хөтлөгдөн байт харвааны спортоор хичээллэж эхэлжээ. 1983 оноос тууштай хичээллэсэн түүнийг саяхан Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгчид томилжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0