Ч.Номин сайд шиг Лондонд зугаалуулж эрхлүүлдэг найзтай болохсон

Ч.Номин сайд шиг Лондонд зугаалуулж эрхлүүлдэг найзтай болохсон

Баян айлын бандгар охин жижигхээн яаманд Соёлын сайд хийж байгаа нь яавч цалин мөнгөний төлөө биш нь ойлгомжтой. Аав нь Женкотой нийлж Хөдөө аж ахуйн яамны сангуудыг цөлмөсөн түүх цагаан дээр хараар, баримт нотолгоо нь бэлэн зэхээний боловч ял зэмгүйгээр барахгүй охиноо чухамхүү цоохор дээлтээр дамжуулж Соёлын сайдад шахсан. Нэг үгээр нөхөр Н.Чинбат төрийн алба, яам тамгын газар гэгч ямархан ашиг унацтай болохыг ойлгож амтанд нь орсон гэсэн үг.

Сайдаар ирмэгцээ төрийн ордонд төмс тарааж манаргасан Ч.Номин сайд угийн зальжин овжныг хэлэх үү, Ерөнхий сайдын ах “Херо” Х.Баатартай сүжирч төдөх юмгүй даам гарсан. Байтлаа хоёулаа хөтлөлцөн “Тамгагүй төр” жүжгийн нэрийн дор холын Английг дайлаар мордов шүү дээ. Зүгээр ч жүжгээ тавьчихгүй хавийн хамаг найзуудаа Лондонд аваачиж улаан хивснээ алхуулсан нь утгаараа дабль стандарт мөн биз. Гэтэл бид яав, холын Англид бүү хэл хот дотроо алхах улаан хивсгүй амьдарч байна. Ч.Номин шиг сайд найзтай болохсон.

фото эх сурвалж: https://www.buro247.mn/

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0