Сонгу эрүүл мэндийн сангийн Инчон Бек болон BS эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

Сонгу эрүүл мэндийн сангийн Инчон Бек болон BS эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо
Сонгу эрүүл мэндийн сангийн Инчон Бек эмнэлэг, BS эмнэлгийн төлөөлөл Баянзүрх дүүрэгт зочилж байна. Төлөөлөгчдийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр болон албаныхан хүлээн авлаа.
Сонгу эрүүл мэндийн сангийн Олон улсын харилцааны менежер Жонг Су Ёнг, Жи Ху Ёнг болон RGFactory компанийн ерөнхий захирал Ким Ги Чүл нар хүрэлцэн ирж Баянзүрх дүүргийн хэмжээнд хамтран ажиллах санал солилцох, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Инчон хотод байрлах Бек эмнэлэг нь гар бадайралтыг мэс заслын аргаар эмчлэх, өвдөгний үе солих, мартах өвчнийг эмчлэх, уушгины архаг бөглөрөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээгээрээ сүүлийн 6 жил шилдгээр шалгарч, ковидын үед тусгаарлалтаараа шилдгээр шалгарсан эмнэлэг бөгөөд дээрх эмчилгээнийхээ чиглэлээр олон патентуудыг эзэмшдэг эмнэлэг аж.
Харин Инчон хотын Канва аралд байрладаг BS эмнэлэг нь БНСУ-даа үүдэл эсээр эмчилгээ хийх судалгаа шинжилгээ хийх эрхтэй 47 эмнэлгийн нэг бөгөөд үүдэл эсээр нөхөн сэргээх эмчилгээг хийдэг байна.
Сонгу эрүүл мэндийн сангийн Инчон Бек болон BS эмнэлэг нь цаашид Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвтэй өвчтөнөө шилжүүлэн эмчлэх, Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр мэдээ мэдээлэл солилцох зэргээр түншлэн ажиллах санамж бичгийг байгуулсан юм.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр “Манай дүүрэг 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Энэхүү бодлогын бичиг баримтад хамгийн нэгдүгээрт эрүүл мэндийн салбарыг авч үзэж байгаа. Эрүүл хүн улс орноо хөгжүүлнэ. Тийм ч учраас хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бүхий л талаар орон нутгаас дэмжиж тусална” хэмээн хэлээд наадмаар дахин зочлохыг урьсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0