Хотын орлогч П.Сайнзориг "танхайрчээ"

Хотын орлогч П.Сайнзориг "танхайрчээ"

Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа авсныхаа дараа Улаанбаатар хотын даргын нэгдүгээр орлогчоор П.Сайнзоригийг, хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөх асан, хуульч О.Номинчимэгийг томилсон билээ. 

Тэгвэл дээрх хүмүүс Хотын даргын орлогчийн албан тушаалд очсныхоо дараа НИТХ-ын төлөөлөгч нарыг хүлээн авч, багагүй хэмжээний цайллага зохион байгуулсан байна. Энэ үеэр Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг НИТХ-ын төлөөлөгч нар руу хандаж, "Хотын даргын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж ажиллах"-ыг үүрэгдсэн байна.

Энэ нь НИТХ-ын зарим төлөөлөгч нарын эсэргүүцэлтэй тулгарч улмаар "Ногоон гэрлээр хууль зөрчиж орж ирсэн Хотын дарга, түүний багийнхан НИТХ-д томрох болоогүй. Хэрэв төлөөлөгч нар хүсвэл огцруулах бүрэн эрхтэй" гэдгийг сануулжээ. Мөн уг асуудалтай холбоотойгоор НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, П.Сайнзориг нарын хооронд багагүй маргаан үүсэж, хоорондоо барилцаж авсан гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бөгөөд асуудлаа тэндээ шийдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0