Ахмадын баярыг тохиолдуулан төрийн дээд одон медаль гардууллаа

Ахмадын баярыг тохиолдуулан төрийн дээд одон медаль гардууллаа
Ахмадын баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан байдаг. Харин Монгол Улс 1992 оноос эхэлж тэмдэглэж эхэлсэн. 32 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй ахмадын баярыг тохиолдуулж улс орны их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оролцсон ахмадуудад төрийн дээд одон медаль өнөөдөр гардууллаа.
Шагнал гардуулах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс болон харьяа хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ үеэр ахмадуудынхаа хийж бүтээснийг үргэлжлүүлж, улс эх орноо хөгжүүлнэ гэдгийг Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс хэлсэн үгэндээ онцолж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Нийт 12 ахмад өнөөдөр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан. Тэдний нэг бол М.Лхасмаа гуай. Ажил хөдөлмөрийн гараагаа Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газраас эхлүүлж улсад 32 жил ажиллажээ. Хийж бүтээж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэйг үр хүүхдэдээ зааж сургасаар байгаа бөгөөд түүний үнэт сургаалыг санаж, салбар бүртээ манлайлж явна. Тэрээр нийт ахмадууддаа хандан баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0