“Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд 38 тариалан эрхлэгч оролцож байна

“Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд 38 тариалан эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.
Баянзүрх дүүргийн хувьд,
-3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн гадна талбай
-4 дүгээр хороо Жуковын талбай
-6 дугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай
-39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төв зэрэг байршлуудад хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна.
Одоогийн байдлаар дээрх байршлуудад 38 тариаланч шинэ ургацын 30 орчим нэр төрлийн ногоог шат дамжлагагүйгээр иргэдэд худалдан борлуулж эхлээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Алтан намар” үзэсгэлэн худалдаа нь эх орны хөрсөнд ургасан, эрүүл чанартай ногоог хэрэглэгчдэд хямд үнээр худалдаалах зорилготой гэдгийг энэ үеэр онцолсон.
Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгаас 27, Ховд аймгаас найм, Дархан-Уул аймгаас гурван тариалан эрхлэгч ирж оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0