“GS25” сүлжээ дэлгүүр таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулна

“GS25” сүлжээ дэлгүүр таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хариуцуулахаар болсон. Энэхүү шийдвэрийн хүрээнд “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт үйлчилгээг гурван жилийн хугацаатай хариуцахаар боллоо. Ажил өрнөж эхнээсээ Дэнжийн мянга салбарын тохижилтыг дуусгаж ашиглалтад орууллаа.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Цаашид Нисэх, Баянхошуу, Нарангийн гол, Шар хадны эцэс гэсэн байршлуудад автобусны зогсоолыг тохижуулна. Ингэснээр зорчигч төдийгүй автобусны жолооч нарт үйлчилгээ авах, амрах ээлтэй нөхцөл бүрдэнэ” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд УБЗАА үндсэн үйл ажиллагааныхаа 60 гаруй хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж буй. Энэ жил үүнийг 70 хувьд хүргэхээр зорьж байна. Эдгээр автобусны эцсийн буудлуудад “Дижитал концепт” ХХК нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Мөн шаардлагатай үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлнэ. Түүнчлэн дээрх байршлуудын нийтийн бие засах газар 24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд арчлалт, цэвэрлэгээг тус компани бүрэн хариуцна” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0