НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуулгад санал өгсөн хүний тоо 100,000 хүрлээ

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуулгад санал өгсөн хүний тоо 100,000 хүрлээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаан.

Уг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаалчилж аравдугаар сарын 17-ноос Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэдийн саналыг авч эхэлсэн. Уг саналыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэн шийдэх боломжтой юм. 

Тэгвэл уг асуулгад санал өгсөн хүний тоо 100 мянга давжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0