Амьтны эрхийг хамгаалахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Амьтны эрхийг хамгаалахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон “Сайн санаа амьтанд” ТББ-ын тэргүүн М.Ариунсанаа, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Аюулгүй байдлын ажилтан Роберт Гуденканф, МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Тина Юү нар Баянзүрх дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Энэхүү уулзалтаар амьтны эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
“Сайн санаа амьтанд” ТББ-ын тэргүүн М.Ариунсанаа нь 2014 оноос хойш амьтны асрамжийн газар байгуулан ажиллаж байгаад тус төрийн бус байгууллагаа байгуулж золбин нохой, муурыг өргөж авч арчилж, хамгаалдаг. Өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн газар, байргүйгээс олон удаа нүүсэн гэдгээ хэлж байлаа. Тэрээр цаашид өөрийн эзэмшлийн байгууламжтай болохоор зориглосон бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Аюулгүй байдлын ажилтан Роберт Гуденканф, МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Тина Юү нар түүнд туслаж амьтны асрамжийн газар барьж байгуулж өгөхөөр болжээ. Тиймээс амьтны асрамжийн газар байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Золбин нохой, муурны асуудал бол зөвхөн манай дүүргийн бус нийслэлийн асуудал болоод байна. Золбин нохой, муурыг маш зэрлэг аргаар устгадаг. Ийм амьтны асрамжийн газар байх зайлшгүй шаардлагатай учраас дэмжинэ” хэмээн хэлсэн.
Мөн уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх зочдод IGM буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж буй талаараа танилцуулсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0