Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад гурван суурьт хөтөлбөрийг танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад гурван суурьт хөтөлбөрийг танилцууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад гурван суурьт хөтөлбөрийг танилцууллаа
Гурван суурьт хөтөлбөрийг танилцуулах уулзалтад Баянзүрх дүүргийн 610 төрийн албан хаагч оролцсон. Уулзалтын эхэнд Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. Баянзүрх дүүрэг 127,339 өрх айл, 434,976 хүн амтай. Жилд дунджаар 5.76 хувиар хүн ам өсөж байгаа бөгөөд үүнийг дагаад тулгамдсан олон асуудал гарч байгаа гэдгийг хэлсэн. Гэхдээ иргэдийн тулгамдаж асуудлыг шийдвэрлэхээр тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал 30.4 км авто зам, 77 байршилд гарааш буулган, 38 байршилд иргэдийн саналын дагуу тохижилт хийсэн. Дэмжье ажлын хүрээнд 17 хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай, харанхуй гудамгүй болох зорилтын хүрээнд жил бүр тодорхой ажил зохион байгуулж 2024 онд гэрэлтүүлгийг 95 хувьд хүргэхээр ажиллаж байна. Мөн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ирэх сарын нэгнээс эхлэн “Баянзүрх-180” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм.
Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн өмнө тулгамдаж буй, шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эрүүл засаглалыг хөгжүүлж, эдийн засгийг чадавхжуулж, эрх зүйн орчныг шинэчлэх зарчим бүхий Гурван суурьт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг хэлж, хөтөлбөрийг танилцууллаа.
Цаашид эрх зүйн шинэчлэлийг өрнүүлэхээс гадна Эдийн засгийн хөтөлбөр, Эрүүл засаглалын хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэдгийг хотын дарга хэллээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан гурван суурьт бодлогын хөтөлбөрийг Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад танилцуулсанд талархал илэрхийлсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0