Aрхины хамааралд орсон гэр бүл, иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулж буй ТББ-ыг дэмжиж ажиллана

Aрхины хамааралд орсон гэр бүл, иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулж буй ТББ-ыг дэмжиж ажиллана
Архины хамааралтай иргэдийг хүлээн авч нийгэмшүүлэх, ажлын байраар хангах, хамгийн гол нь гэр бүлтэй нь эргэн аз жаргалтай уулзуулахын тулд А.Батцэнгэл “Шинэ амьдрал ялагч” төрийн бус байгууллагыг анх байгуулжээ. Энд ирсэн иргэдэд хөдөлмөрийн дадал олгох, мэргэжлийн сургалт орохоос гадна тогтмол сэтгэл заслын эмчилгээ хийдэг байна. Үүний үр дүнд олон ч хүнийг архины хамаарлаас нь салгаж, амьдралд хөлөө олоход нь тусалж чаджээ.
A.Батцэнгэлтэй адил архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж Төрийн бус байгууллагуудын төлөөллийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр хүлээн авч уулзлаа.
“Зөв амьдрах ухаан”, Энэрэл ивээлийн од”, Дөлгөөн минж”, “Бурханы хайр”, “Жаргалант эдлэн”, “Шинэ амьдрал ялагч”, “Хэлп интернейшнл Монгол” төрийн бус байгууллагууд оролцсон юм. Эдгээр байгууллагуудын өмнө тулгамдсан асуудлыг сонсох, дэмжиж ажиллах нь уулзалтын гол зорилго байсан.
Мөн Баянзүрх дүүрэг 2023 оныг “Хүний хөгжил”-ийн жил болгон зарласан бөгөөд дээрх зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд өнөөдөр өгсөн санал хүсэлтүүдийг тусгаж ажиллахаар боллоо.
Бичиг баримтгүй, нийгмийн даатгал төлдөггүй гэдэг шалтгаанаас үүдэж эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Мөн мэргэжил олгох, хөдөлмөрийн сургалт орж байгаа байгууллагууд хөдөлмөрийн багажгүй байгаа учраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх зарим иргэдийг ажилд зуучлах, бичигт баримтжуулах, санхүүгийн хувьд тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой гэдгийг хэллээ. Дээрх ажлын хүрээнд ажлын хэсэг гарч ажиллан улирал бүр тогтмол уулзалт зохион байгуулж ажиллахаар боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0