Баянзүрх дүүрэг, “Гүүд нэйборс” ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Баянзүрх дүүрэг, “Гүүд нэйборс” ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Баянзүрх дүүрэг “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай 2018 оноос эхлэн хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Одоогоор Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан орон нутгийн хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг дүүргийн 5, 19, 22, 24 дүгээр хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Ерөнхий боловсролын 30, 53, 69, 137, 148 дугаар сургуулиуд, 115, 28, 169, 210, 213 дугаар цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна. Төсөл, хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын зөөврийн ус хэрэглэгчдийн ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, худгийн ажиллагааг хялбарчлах 24 цагийн ажиллагаатай болгох зорилгоор 8, 9, 17, 21, 24 хороонд байрлах УТБ №05,№21, №27, №34, №40 дугаартай ус түгээх худагт цахим төхөөрөмж суурилуулсан.
Тэгвэл өнөөдөр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, “Гүүд нэйборс” Олон Улсын төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Өнгөрсөн хугацаанд “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан төсөл, хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хүүхэд хамгаалал, өрхийн нөхцөл байдлын судалгаа, боловсрол, эрүүл мэнд, ундны ус эрүүл ахуй, өрхийн орлого дэмжих орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой ажил зохион байгуулж Баянзүрх дүүргийн 1321 өрхийн 1767 хүүхдийг хамруулсан бөгөөд төсөл цаашид үргэлжилнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0