Баянзүрх дүүргийн 10 сургууль автобустай болж, 2000 гаруй хүүхэд аюулгүй зорчих боломжтой боллоо

Баянзүрх дүүргийн 10 сургууль автобустай болж, 2000 гаруй хүүхэд аюулгүй зорчих боломжтой боллоо
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад автобус хүлээлгэх өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд оролцсон.
Автобусаа хүлээн авсан сургуулиудаас хамгийн хол нь 126 дугаар сургууль. Сурагчид өдөртөө 8 км замыг туулж сургуульдаа очдог. Мөн автобусны буудлаас сургууль хүртэл 2-3 км зайтай байдаг байна. Тэгвэл өнөөдрөөс эхэлж сурагчид аюулгүй зорчих боломжтой болж байна.
Иргэдтэй хийх уулзалтын үеэр гэр сургуулийн хооронд аюулгүй зорчих асуудлыг хөндөж, сургуулиудыг автобустай болгох саналыг эцэг эхчүүд тавьдаг. Санал хүсэлт дунд жин дарж байгаа сургуулиудыг автобустай болгох саналыг Нийслэлийн засаг даргад уламжилж, ийнхүү шийдэгдэж байна гэдгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан онцолсон юм.
Автобус авсан сургуулиудын хувьд
Тэмүүжин өрлөг, 33,102,126,127,137,147,148,158, Амгалан цогцолбор сургуулиуд багтаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0