"Замын хөдөлгөөний цагаан толгой 2023" тэмцээн боллоо

"Замын хөдөлгөөний цагаан толгой 2023" тэмцээн боллоо
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор цэцэрлэгийн багачуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой 2023” тэмцээн боллоо.
Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос
146 дугаар цэцэрлэг “Тэргүүн байр”
• 129 дугаар цэцэрлэг “Дэд байр”,
• 22 дугаар цэцэрлэг “Гутгаар байр”,
• 62 дугаар цэцэрлэг “Тусгай байр” тус тус шалгарч, тэмцээнд амжилт үзүүлсэн.
Багуудад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Зоригт болон шүүгчдээр ажилласан Улаан загалмайн хорооны дарга, Б.Жавзмаа, Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат зэрэг албаныхан шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд оролцож буй багачуудаар дамжуулан үеийн найзуудад нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг ойлгуулах, энэ талын мэдлэг олгох зэрэг олон давуу талтай байдаг учраас жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0