Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод хуралдлаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод хуралдлаа
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арван хоёрдугаар хуралдаан 06 дугаар сарын 21-ний өдөр хуралдах юм. Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан асуудлуудыг хуралдаан болохоос өмнө Хурлын хороод хэлэлцдэг. Энэ дагуу өнөөдөр Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хууль, эрх зүйн, төрийн үйлчилгээний хороо, Дэд бүтэц, амьдрах орчны хөгжлийн хорооны хурал зохион байгуулагдлаа.
Төсөв санхүү, эдийн засгийн хороо
- Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
- Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж батлах
тухай
Хууль, эрх зүйн, төрийн үйлчилгээний хороо
- Төрийн дээд шагналд уламжлах тухай
- Нийтлэг үйлчилгээний газар – 1,2,3,4 ОНӨААТҮГ-ыг татан
буулгах тухай
Дэд бүтэц, амьдрах орчны хөгжлийн хороо
- Дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд
өөрчлөлт оруулах тухай
Зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр олонхын саналаар дэмжлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0