Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
2022 онд Удирдах ажилтны 17 шуурхай зөвлөгөөн болсон бөгөөд үүрэг даалгаврын биелэлт үр дүнг өнөөдрийн хурлаар авч хэлэлцсэн. Мөн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, хороодын засаг дарга нар, дүүргийн харьяа хэлтсийн удирдлагуудын асуултад хариуллаа.
Өнгөрсөн онд болсон шуурхай зөвлөгөөний үеэр нийт 16 чиглэлээр 158 үүрэг даалгавар өгч ажилласан байна. Харин үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үнэлгээ 84 хувьтай гарчээ. Шуурхай зөвлөгөөний үеэр Улсын бүртгэлийн хэлтсээс Хилийн цэсэд өөрчлөлт орсон болон шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрт хамаарах иргэдийн мэдээлэл, дүүргийн хэмжээнд иргэний цахим үнэмлэх солих хаягийн судалгааг танилцуулсан. Энэ хүрээнд цахим үнэмлэх солихтой холбоотой зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөх, тодорхой ажил зохион байгуулахыг Улсын бүртгэлийн хэлтсийн даргад үүрэг болголоо.
Мөн удахгүй болох сар шинийн баяртай холбоотойгоор зохион байгуулах ажлуудыг үр дүнтэй хийх, орчны 50 метр газрын мэдээллийг аж ахуй нэгж байгууллагуудад өгч бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулж ажиллах зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0