Баянзүрх дүүргийн Засаг дарга, удирдлагын багийн иргэдтэй хийх ээлжит уулзалт боллоо

Баянзүрх дүүргийн Засаг дарга, удирдлагын багийн иргэдтэй хийх ээлжит уулзалт боллоо
Иргэдтэй хийх уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Тамгын газрын алба, хэлтсийн дарга нар болон Газар зохион байгуулалтын нэг, хоёрдугаар албаны газар зохион байгуулагчид оролцлоо.
Иргэдтэй хийх уулзалтад оролцож буй иргэдийн дийлэнх нь газар олголтын талаар асуудал дэвшүүлсэн бол СӨХ, хогны талаар санал гомдлоо газар дээр нь хэлж шийдвэрлүүлсэн иргэд ч байсан.
Мөн 19 дүгээр хороонд хийгдэж буй дахин төлөвлөлтийн СОТ-3 төсөлд хөрөнгө оруулалт хийж, байр захиалсан иргэдийн төлөөлөл гурван жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч, бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа тул орон нутгийн зүгээс анхаарал хандуулахыг хүссэн. Хэдийгээр дахин төлөвлөлтөд орон нутгийн оролцоо бага ч энэхүү асуудалтай холбоотойгоор талуудыг оролцуулсан уулзалтыг ирэх сардаа багтааж зохион байгуулахаар боллоо.
Энэхүү уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж, шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийддэгээрээ онцлогтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0