БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, ХОРОМХОН КЛУБТЭЙ ХАМТАРЧ ОУ СТАНДАРТ БҮХИЙ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ ТОХИЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, ХОРОМХОН КЛУБТЭЙ ХАМТАРЧ ОУ СТАНДАРТ БҮХИЙ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ ТОХИЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, холбогдох удирдлагууд 24 жилийн хугацаанд 1500 гаруй хүүхэд залуусыг хөлбөмбөгийн спортоор хичээллүүлж, эрүүл, зөв Монгол хүнийг бий болгох зорилготой Хоромхон клубын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 9-р сарын 1-ээс үйл ажиллагаа эхлүүлэх Монгол тэмүүлэл сургуулийн талбайд Хоромхон клубын ОУ-ын стандарт бүхий хөлбөмбөгийн талбайг барих, барьж тохируулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ
"Баянзүрх дүүрэг 2030 он хүртэл хэрхэн хөгжүүлэх талаар Хөгжлийн зураглалаа тодорхойлсон. Хөгжлийн зураглалд туссан гол ажлуудын нэг бол хүний хөгжил, эрүүл Монгол хүнийг бий болгох, хөгжүүлэх. Энэ хүрээнд дүүргийн 12,26,36,37-р хорооны иргэд, хүүхэд залуус, гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бололцоог нэмэгдүүлэх, нөгөө талаараа Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй Хоромхон клубын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Тиймээс уг асуудлыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар оруулж, Төлөөлөгчдийн саналыг авна" гэсэн юм.
Хоромхон клубын тухайд өнөөдрийн байдлаар нийт 25 хүүхдийг 7 насны ангилалд хөлбөмбөгийн спортоор бэлтгэн хөгжүүлж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллаж үлгэр жишээ ОУ стандарт бүхий хөлбөмбөгийн талбай байгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0