НИТХ-аас Хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглосон шийдвэр 2014 онд гаргаж байжээ

НИТХ-аас Хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглосон шийдвэр 2014 онд гаргаж байжээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 131 дүгээр тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг хангах, хүрээлэн байгаа орчныг химийн бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюултай, хортой ачааг хотын суурьшлын бүсэд оруулах, тээвэрлэх, хадгалахыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хориглосон шийдвэрийг гаргаж байжээ. 

Гэвч 2024 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон үйл явдал ийм төрлийн ачааг хотын дотор тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах явцад мөрдөх горим дэглэм зөрчигдөхгүй гэх баталгаа байхгүйг тодоор харуулсан жишээ болоод байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0