Баянзүрх дүүргийн 16 хороонд хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

Баянзүрх дүүргийн 16 хороонд хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, дүүргийн төлөөлөгч нар 16 дугаар хороонд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Насан урт өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Насан урт өрхийн эрүүл мэндийн төв нь жишиг өрхийн эмнэлэг юм.
16 болон 40 дүгээр хорооны иргэдийг хүлээн авахаас гадна бусад хорооноос ч иргэд ирж үйлчлүүлдэг байна. Рентген аппарат суурилуулж, хөдөлгөөн засалч нэмэлтээр ажиллуулахаас гадна өвчтөнүүд цахим системээр дамжуулж цаг авах боломжтой. Өөрөөр хэлбэл хорооны иргэд хоёр дахь шатлалын эмнэлэг орох шаардлагагүйгээр өрхийн эмнэлгээс бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.
16 дугаар хороонд иргэд амарч зугаалах боломжтой, ногоон байгууламж бүхий гудамжийг бий болгож байгаа. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн байршилд хүүхдийн тоглоомын талбай болон ахмадууд амрах талбайг цаашид бий болгох юм.
Мөн 53 дугаар сургуулийн урд талын авто замыг шинэчилж, явган хүний зам бий болгох ажил хийгдэнэ. Тус зам нь эргэлтээс шалтгаалаад автомашины чөлөөтэй зорчихгүй боломжгүй, хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр юм. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх ”Үрсээ хамгаалъя” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 53 дугаар сургуулийн авто замыг ийнхүү шинэчилж, хүүхдэд ээлтэй болгох ажил хийх юм.
Тус хөтөлбөр нь цэцэрлэг,сургуулийн орчимд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхэд зам тээврийн хөдөлгөөнд оролцох боловсрол олгох, хөдөлгөөнд оролцогч талуудыг соён гэгээрүүлэх зорилготой юм. Мөн 53 дугаар сургуулийн урд талбайд хүүхдэд зориулсан сургалтын талбайг бий болгож, замын хөдөлгөөний дүрмийн талаар сургалт орох юм.
Цаашид сургуулиудын урд байрлах хүүхдэд ээлгүй орчинг шинэчлэх ажлууд үе шаттай хийгдэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0