Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн удирдлагууд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллалаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн удирдлагууд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллалаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэдийг хүлээн авч уулзах үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйлдвэрийн дарга Б.Цэвээндаш дүүрэгтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ хүсэлтийг хүлээн авч дүүргийн удирдлагууд тус анги дээр өнөөдөр ажиллалаа. 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тодорхой ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал төлөвлөгөөт сургалтад тогтмол хамруулдаг.
Мөн 2013 оноос эхлэн оёдлын үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулж, хоригдлуудад сургалт орж үйлдвэрийн бүсэд цалинтай ажлын байраар ханган ажиллуулж байна. Үйлдвэр жилдээ 80-90 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Засаг даргыг ажиллах үеэр
- Алба хаагчдын амьдралд бодитой дэмжлэг үзүүлэх
- Ангийн байршлаас авто зам хүртэлх 350 метр шороон зам нь өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсдэг. Иймд хатуу хучилттай авто замаар холбох
- Үйлдвэрийн байрыг өргөтгөх
- Цахим уулзалтын өрөөний тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгааг ангийн удирдлагын зүгээс хэллээ.
Албан хаагчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд тодорхой ажил зохион байгуулна. Мөн ангийн байршлаас авто зам хүртэлх 350м замыг хатуу хучилттай болгох ажил ирэх онд хийгдэх бол цахим уулзалтын өрөөний техникийг шинэчлэх ажлыг удахгүй хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0