Б.Хурцын брэндлэг охин Х.Намуун зээлээ төлөөгүй хэвээр байна

Б.Хурцын брэндлэг охин Х.Намуун зээлээ төлөөгүй хэвээр байна

БЗС-ААС ЗЭЭЛ АВААД ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭДИЙН 80% НЬ УЛС ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН, ЭРХ МЭДЭЛТНҮҮД БАЙНА 

Татвар төлөгч иргэдийн мөнгийг тансаглалдаа ашигласан эрх мэдэлтнүүдийн мэдээлэл Боловсролын зээлийн сангийн мэдээллээс олон нийтэд ил болсон. БЗС-аас зээл аваад эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийн 80 гаруй хувь нь улс төрийн өндөр албан тушаалтай, эрх мэдэлтнүүд байгааг харж болно.

Тус сангаас төр засагт ажиллаж байх явцдаа зээл авч хүүхдээ гадаадад сургасан олон эрхмүүд тэтгэлэгээр суралцсан, эсвэл нийгмийн даатгалаа төлөөд зээлээс чөлөөлөгдсөн гэх тайлбар өгч байгаа ч ил тод байршуулсан шилэн мэдээлэлд тэдний хэлсэн үг худал болохыг батлан харуулсан.

Тодруулбал БЗС-аас зээл авсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөөгүй байгаа төрийн мэдэлтнүүдээс дурдвал, 

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн том хүү Биндэрьяа Канадын Торонтогийн Их сургуульд Физикч мэргэжлээр суралцахаар 101,967 ам.долларын зээл авсан. 

-УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33,454 ам.долларын зээл авсан. 

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин Сийлэн АНУ-ын Вашингтоны Их сургуульд Эрх зүйн чиглэлээр суралцахаар 165,804 ам.долларын зээл авсан.

-УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын охин Анударь, Номундарь нар Английн Кингс коллежид Эдийн засгийн мэргэжлээр суралцахаар тус бүр 68,875 ам.долларын зээл авсан.

-Б.Хурцын охин Намуун 

-Лу.Гантөмөрийн охин Хулан 

-Балхжавын хүү Чингүүн тэргүүтэй урлаг, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн нэр ч уг ангилалд жагсаж байна. 

Гэвч үүнээс гадна зээл авчихаад эргүүлж төлөөгүй байж, тэглүүлсэн олон улс төрийн мэдэлтнүүд бий. 

Уг БЗС-нд дурдагдаж байгаа их хэмжээний мөнгө бол татвар төлөгчийн мөнгө, эгэл жирийн иргэдийн хөдөлмөрийн дусал. Гэвч татвар төлөгчдийн мөнгийг хэдэн сая тэрбумаар нь зээлсэн гэх боловч эргүүлж төлөөгүй, суралцах ёстой эздээс нь боломжийг нь хулгайлсанд олон нийт бухимдаж байна. 

Тэгвэл эдгээр эрх мэдэлтнүүдээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун БЗС-гаас зээлсэн 72 мянган ам.долларын эргэн төлөлтөө өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Х.Намууны тухайд хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа гэлээ. Мөн ЭЦА, АТГ-аас зээлээр суралцсан бүх хүнийг дуудаж мэдүүлэг байцаалт авсаар байгаа аж. 

Одоогийн байдлаар гадаад зээлийн нэг сая 92 мянган ам доллар эргэн төлөгджээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0