БШУЯ сурагчдын үдийн хоолны зардлыг 3000 төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргажээ

БШУЯ сурагчдын үдийн хоолны зардлыг 3000 төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргажээ

Боловсролын ерөнхий хуулийн дагуу төрийн өмчийн сургуулиудын бага ангид суралцаж буй хүүхдүүдийн үдийн хоолны мөнгийг төсвөөс даадаг. Жилд дунджаар үдийн хоол хөтөлбөрт 70 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. Түүнчлэн улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангид 380 мянга гаруй хүүхэд суралцаж байна. 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолонд дунджаар 1500 төгрөг зарцуулж байгаа юм. 

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны мэдээлснээр өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын үдийн хоолонд 72 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх оны улсын төсөвт 74.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргажээ. Ингэхдээ нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 3000 төгрөг болгохоор тус яамнаас санал гаргасан байна. Улсын Их Хурал-ын гишүүд үүнийг дэмжвэл ирэх оноос эхлэн сурагчдад шим тэжээлтэй хүнс хэрэглүүлж, хоногт авбал зохих илчлэгийнхээ 35 хувийг үдийн хоолноосоо авах зорилтод нийцэх боломжтой болох юм.

Ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яам УИХ-д есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Өчигдөр эхний хэлэлцүүлэг нь болсон бөгөөд төсвийн төслийг УИХ-ын чуулганаар нийт гурван удаа хэлэлцэх бөгөөд энэ үед төсөвт тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох боломжтой.

Үдийн хоол хөтөлбөрийн ач холбогдол:

  • Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг. 
  • Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ. 
  • Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно. 
  •  Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0