Дүүрэгт “Ослын удирдлагын тогтолцоо”-гоор ажиллаж, штабын дадлага сургууль зохион байгуулж байна

Дүүрэгт “Ослын удирдлагын тогтолцоо”-гоор ажиллаж, штабын дадлага сургууль зохион байгуулж байна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран "Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийг зургаадугаар сарын 7-9 ний өдөр зохион байгуулна. Энэхүү сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний дунд штабын дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон сургуулийн (хийсвэр) нөхцөл байдалд хариу арга хэмжээг зохион байгуулах дадлага сургуулилалтыг хийж байна.
Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга хурандаа Д.Бат-Эрдэнэ, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга хурандаа Б.Мягмардорж, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга дэд хурандаа П.Соронзонболд нар оролцож дүүргийн хэмжээнд хүч хэрэгслийн нөөц, хуваарилалт, төлөвлөлт, нөхцөл байдлын үнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өгч байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0