Дундаж амьдралтай хүүхнүүд л нүүрээ буддаг!

Дундаж амьдралтай хүүхнүүд л нүүрээ буддаг!

Ингэж хэлээд фэйсбүүк сураггүй үед нийтийн дунд шуугиан тарьж, нийгмийн од болж байсан хүн бол УИХ-ын гишүүн Т.Доржхандын хадам ээж балетчин Р.Туяацэцэг. Одоо л цагийн эргэлт болж Т.Доржхандын хадам ээжээрээ дуудуулж байгаа болохоос угтаа бол угшилтай, цагтаа бол цараатай явсан энэ мадам тухайн үеийн МАХН-ын нөлөө бүхий гишүүн, “Монре импекс”-ийн босс, нэрт бизнесмэн У.Уламбаярын гэргий, залуудаа Дуурийн театрын тайзнаа балет бүжиж явсан эртний түүхтэй.

Тэдний 2 охины том У.Сийлэн нь УИХ-ын гишүүн Т.Доржхандыг “гудамжинд” явахад гэр бүл болсон, өдгөө 4 хүүхдийн аав ээж, өнөр өтгөн гэр бүл. У.Сийлэнгийн тухайд “Монре даатгал” компанийн 88 хувийг эзэмшдэг гэхээс өөр онцын мэдээ, намтаргүй, нүүр номдоо ХҮН нам, нөхөр Т.Доржхандынхаа холбоотой мэдээ, мэдээллийг шэйрлэхээс өөр онцын оролцоогүй даруу гэргий харагддаг. Магад нэг өдөр, магад нөхрийнх нь улс төрийн карьер өндөрлөсөн өдөр ч юм уу, ээж шигээ цахиур хагалаад гараад ирж мэдэх л юм. Угаас баян айлын охин, манай “чин шударгуу” гишүүний бат ар тал, сан жасынх нь эзэн шүү дээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
1
dislike
1
love
1
funny
0
angry
0
sad
0
wow
0