Ирээдүйн эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 30 гаруй мэргэжлийг сургууль, цэцэрлэгийн багш тэргүүлжээ

Ирээдүйн эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 30 гаруй мэргэжлийг сургууль, цэцэрлэгийн багш тэргүүлжээ

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдрийн 09:00 цагт эхэллээ. Бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусах юм. Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож буй. 

ЭЕШ өгч, мэргэжил сонголтоо хийх гэж байгаа эдгээр хүүхдүүд цалин өндөр эсвэл удам дамжсан, эцэг эхийн зөвлөгөөнөөс хамааран өөрийн сонирхол, ур чадвараа тоохгүйгээр дургүй мэргэжлээ сонгох нь их бий. Тэгвэл энэ жил Монгол улсад ямар мэргэжил хамгийн эрэлттэй байгааг хүргэж байна. Ахлах сургуулиа төгсөж байгаа сурагчид эцэг, эх, багш болон бусдын үгийг дагаж мэргэжил сонголтоо буруу хийх нь бий. Хүүхдүүд дургүй эсвэл өөрт сонирхолгүй мэргэжил сонгосноор  цаг хугацаа алдан санхүү, сэтгэл санааны хохиролд ч ордог байна. 

Тухайлбал Монголд жилд дунджаар 20-30 мянган оюутан төгсдөг. Тэгвэл их, дээд сургуулиа төгсөж байгаа эдгээр хүүхдүүдийн дөрөвний нэг нь л сургуулиа төгсөөд ажлын байртай болж байгаа юм. Учир нь сэтгэл хөдлөлөөр сонголт хийх, эсвэл хөдөлмөрийн зах зээл дээр илүүдсэн мэргэжил сонгодогоос ажилгүй үлддэг нь ч олон бий. Тэгвэл 2023 оны гаргасан судалгаанаас харвал ирээдүйд эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 30 гаруй мэргэжлийг сургууль, цэцэрлэгийн багш тэргүүлжээ. 

Тодруулбал Зг-аас баталсан энэ жагсаалтын эхний 10 байранд багшийн мэргэжил орсон байна. Учир нь багшийн мэргэжил төрийн өндөр албан тушаалтан болоод бүхий л мэргэжлийн суурь боловсролыг олгодог учраас эрэлттэй байх нь мэдээж. Гэвч багш нарыг хамгийн бага цалингаар, ачаалалтай ажиллуулдаг учраас боловсон хүчний хомсдол жил ирэх бүр нэмэгдсээр байна. Цалин урамшуулал тааруу, ажлын ачаалал их, хангамж муу зэрэг гэх мэт сөрөг шалтгаанууд тэднийг өөр салбарт ажиллах, гадаад орныг зорих хөшүүрэг болдог. Тиймдээ ч Монгол улсад 2030 он гэхэд 32,000 нэмэлт багш шаардлагатай гэж үзсэн байна.  

Мөн багшийн мэргэжлийн дараагаар хамгийн эрэлттэй мэргэжлүүд дунд программ хангамж, сэтгэл судлал, нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, бага эмч зэрэг мэргэжлүүд багтжээ.

Монгол улсын хамгийн эрэлттэй мэргэжил 

  1. Багш, сургуулийн өмнөх боловсрол
  2. Багш, бага боловсрол,
  3. Багш, математикийн боловсрол
  4. Багш, мэдээлэл зүйн боловсрол
  5. Багш, химийн боловсрол
  6. Багш, биологийн боловсрол
  7. Багш, физикийн боловсрол
  8. Багш, газар зүйн боловсрол
  9. Багш, тусгай хэрэгцээт боловсрол
  10. Багш, хөгжмийн боловсрол
  11. Программ хангамж
  12. IoT /Зүйлсийн интернэт/ технологи
  13. Аялал жуулчлал
  14. Халаалт, агаар сэлгэлт, кондиционар
  15. Сантехникийн инжернечлэл
  16. Хүнс үйлдвэрлэлийн технологи
  17. Хоол зүй, шим судлал
  18. Сэтгэл судлал
  19. Нийгмийн ажил
  20. Нийгмийн эрүүл мэнд
  21. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  22. Хөдөлмөр засал
  23. Хөдөлгөөн засал
  24. Нүүр амны эрүүл ахуйч
  25. Дүрс оношилгоо
  26. Ойн аж ахуй
  27. Мах, сүү судлал
  28. Сувилахуй
  29. Эм найруулагч
  30. Бага эмч
  31. Эх барихуй
  32. Лабораторийн эрхлэгч
  33. Үйлдвэрлэлийн дизайн
  34. Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0