ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

Гэмт хэргийн гэрч хохирогч болсон, гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдан сэжиглэгдэж мөрдөн байцаагдаж байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО-ны 2023 оны хагас жилийн хурал зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурлаар

✅Цагдаагийн газраас "Хүүхдийн гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл"

✅Прокурорын газраас "Хүүхдийн гэмт хэрэг зөрчлийн талаарх шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл",

✅Эрүүл мэндийн газраас "Охидын жирэмслэлт, төрөлт, халдварт өвчний талаарх мэдээлэл"

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас "Хүүхдийн тэтгэмж төлөлт, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдийн мэдээлэл"

✅ГБХЗХГ-аас "ХЭХЗХ -ны үйлчилгээ авсан хүүхдийн мэдээлэл"-ийг тус тус өгч, санал солилцож, дараагийн ээлжит хурлыг "Хамтарсан баг", "Хүүхэд хамгааллын баг-ийн төлөөллийг оролцуулж өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр мэдээллээ солилцох, холбогдох мэргэжлийн байгуулагууд хамтран ажиллах ажлын уялдаагаа сайжруулах үүрэг чиглэлийг өгөв.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0