Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Д.Нямхүүд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Д.Нямхүүд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед ХӨСҮТ-д албан тушаалаа урвуулан ашигласан, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.11.10/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс тус хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн байна. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0