Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна

Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа" сэдэвт стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Дадлага сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох нэгдсэн удирдлагыг тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургууль бөгөөд энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дадлага сургуульд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав зэрэг дүүргийн онцгой комиссын гишүүд, харьяа хэлтсийн удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын ажилтан албан хаагчид хаагчид оролцож байна.
Мөн яг одоо "Нурангаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, цацраг идэвхт бодис алдагдсан" гэх цагийн байдал дээр дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг явуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0