Газрын багц хуулийн хэлэлцүүлгийн Баянзүрх дүүрэгт зохион байгуулан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа

Газрын багц хуулийн хэлэлцүүлгийн Баянзүрх дүүрэгт зохион байгуулан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа
Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл тус хуулийг боловсронгуй болгох өөрчлөх шаардлага тулгарсан учраас хуулийн төслийг боловсруулаад байгаа. Гэхдээ хуулийн төсөлд иргэд, олон нийтийн санал хүсэлтийг тусгах шаардлагатай учраас хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Тэгвэл Газрын багц хуулийн хэлэлцүүлгийг Баянзүрх дүүрэгт зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр Газрын багц хуулийн төслийн талаар, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Геодези зураг зүйн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг хийж үүний дараа хэлэлцүүлэгт оролцож буй иргэдийн асуултанд хариулсан. Мөн хэлэлцүүлгийн хүрээнд иргэдээс тодорхой санал хүсэлтийг нь хүлээн авсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0