ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛСЭН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛСЭН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Хүй долоон худагт 2023 оны 7 дугаар сарын 7-с хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлээр эхэлсэн хүүхэд хамгаалалын ажил маань 7 сарын 13 өдөр буюу өнөөдөр хурдан морины уралдаанч хүүхдийн бэртэл гэмтэлгүйгээр амжилттай өндөрлөж байна.
Энэ хугацаанд 496 хүүхдийг бүртгэж: хязаалан 222, шүдлэн 216, Азарга 109, Их нас 226, соёолон 193, даага 206, эрлийз 3 нас 258 хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд хяналт тавин ажиллаа.
Хүүхэд хамгааллын явуулын автобусаар төөрсөн 33 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч мөн морь нь хасагдсан уралдаанч хүүхдүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлсэн.
Цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд хамгааллын баг ажиллан төөрсөн 11 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
Багахангай 40, Багануур 158, Налайх 109, Баянзүрх 33 уралдаанч хүүхдүүдийг бүртгэн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд хяналт тавин хүүхдийн аюулгүй байдлын ханган ажиллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0