2023 ОНЫ ЭХНИЙ ИРГЭДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2023 ОНЫ ЭХНИЙ ИРГЭДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
Иргэдтэй хийх уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөх Б.Галцог, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Газар зохион байгуулалтын нэг, хоёрдугаар албаны дарга, газар зохион байгуулагчид, дүүргийн харьяа хэлтсийн дарга удирдлагууд оролцлоо.
Баянзүрх дүүргийн 12 хорооны иргэн Н.Оюунчимэг одоо байгаа хаяг дээр 20 орчим жил амьдарсан. Гэвч энэ хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж газар өмчлөх гэрчилгээгээ аваагүй чадаагүй байна.
Түүний амьдарч байгаа газар нь дахин төлөвлөлтөд орсон бөгөөд газрын гэрчилгээгээ авсан тохиолдолд байртай болох боломжтой болжээ. Тиймээс иргэдийн уулзалтад оролцон энэ асуудлаа засаг даргад уламжилж улмаар газрын гэрчилгээгээ авах боломжтой боллоо.
Энэ мэтчилэн иргэдийн өмнө тулгамдсан сонсох, газар дээр нь шийдэх үүднээс өнгөрсөн оноос эхэлж иргэдийн уулзалтыг зохион байгуулж эхэлсэн. 2022 онд 1000 орчим иргэн уулзалтад оролцож санал хүсэлтээ хэлхээс гадна асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлжээ.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Усчин аврагчдын холбоо ахлах ангийн сурагчид руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлсэн бол 11 дүгээр хороонд хамтрал байгуулсан иргэд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах санал гаргаж дэмжиж ажиллахыг хүслээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх эдгээр иргэдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр засаг дарга Баянзүрх дүүрэг цаашид Арилжааны дүүрэг болох зорилт дэвшүүлж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Дүүргийн хэд хэдэн байршилд тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ тухайн орчныг тохижуулаад өнгөрөх бус бүтээлч байдлаар хөгжүүлэх хувиараа хөдөлмөр эрхлэгчид орлоготой болох боломжийг бүрдүүлнэ гэдгийг хэлсэн юм.
Одоогийн байдлаар зургаан байршилд энэ чиглэлээр ажил зохион байгуулахаар төлөвлөн зураг төслийн ажил хийгдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0