Инфляцын түвшин 10.1 хувьтай гарлаа

Инфляцын түвшин 10.1 хувьтай гарлаа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Инфляцын түвшин өмнөх сараасаа 0.1 хувиар өссөн бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурчээ. 

Инфляц есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ голлон нөлөөлсөн байна. Инфляцын 4.6 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол 3.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0