Иргэд эрх мэдэлтнүүдээс 10 дахин өндөр хүүтэй зээл төлж, амьдарч байна

Иргэд эрх мэдэлтнүүдээс 10 дахин өндөр хүүтэй зээл төлж, амьдарч байна

АРДЫН ЗЭЭЛ      VS      АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗЭЭЛ

Монгол улсад 22 төрлийн тусгай сан бий. Эдгээр сангууд нь Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан үйл ажиллагааг санхүүжүүлэх үүрэгтэй. Гэвч сангийн мөнгөөр эрх мэдэлтнүүд хэрхэн туйлж ирснийг баримтууд харуулж байна. Албан тушаалтнууд хэдэн арван тэрбумаар, бага хүүтэй зээл авчихаад түүнийгээ төлөхгүй гэдийж байхад  жирийн иргэд тэднээс 4-10 дахин өндөр хүүтэй зээлд нухлуулсаар байна.

Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг тусгай сан гэдэг. Монгол улсад идэвхтэй байдаг сан нь:

  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Боловсролын зээлийн сан
  3. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  4. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  6. Засгийн газрын нөөц сан
  7. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  8. Ирээдүйн өв сан
  9. Кино урлагийг дэмжих сан
  10. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  11. Нийгмийн даатгалын сан
  12. Нийгмийн халамжийн сан
  13. Соёл, урлагийг дэмжих сан
  14. Спортыг дэмжих сан
  15. Төсвийн тогтворжуулалтын сан
  16. Улсын авто замын сан
  17. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  18.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  19.  Хөдөө аж ахуйг дэмжих сан
  20.  Шинжлэх ухаан, технологийн сан
  21. Эрүүл мэндийг дэмжих сан
  22. Эрүүл мэндийн даатгалын сан

Тусгай сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

  • Улсын төсвийн хөрөнгө
  • Хандив, тусламж
  • Тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого
  • Зээлийн хүүгийн орлого

Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглан, зарцуулахыг хориглоно хэмээн хуульд заажээ. Гэвч сангаас авсан зээл баялаг бүтээгчид, хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй байсаар олон жилийг элээж байна.  Тиймдээ ч эдгээр сангууд иргэдийн татвар болох төсвийн хөрөнгө, мөнгө урсгадаг ёроолгүй сав гэхэд хилсдэхгүй болж байгаа юм. 

ИРГЭД ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ, ИПОТЕК, ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛД ЖИЛД 15-30% ХҮҮ ТӨЛЖ БАЙНА

Тухайлбал маш бага хүүтэй, зарим нь  хүүгүй  ч олгогддог сангийн зээл, Хөгжлийн банкны зээлийг  эрх мэдэлтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд хэдэн тэрбумаар нь авч зориулалт бусаар ашиглаж ирсэн нь  сонсголын үеэр тодорхой болсон Засгийн газрын тусгай сангаас хамгийн их зээл олгодог гурван санд 

  • ЖДҮС
  • ТЭДС                                                   0-3% 
  • МАЛ  хамгаалах сан
  • Хөгжлийн банк

Тэгвэл нөгөө талд иргэд 

  • Ипотекийн зээл-6% /жил/ 
  • Цалингийн зээл -18% /жил/
  • ББСБ-ын зээл -4-7% /сар/ 
  • Машины зээл 
  • Хэрэглээний зээл 

Дээрхээс харвал жилийн 15-30 хувийн хүүтэй зээлийг насаараа төлсөөр хорвоог барж байна. Иргэдийн хөлс хөдөлмөрөө урсган байж гар дээрээ авдаг цалин дунджаар 1.5 сая төгрөг. Тэгвэл албан тушаалтнуудын авдаг цалин багадаа 10 сая. 

Улс төрчид, өндөр албан тушаалтнууд их цалин авдаг байж, бага хүүтэй, их хэмжээний зээл авчихаад буцааж өгдөггүй, хугацаа хэтрүүлдэг нь жишиг тогтчихсон гэхэд хилсдэхгүй. 

Өөрөөр хэлбэл дарга нар хулгайлаад түүнийг нь ард түмэн төлсөөр байна. 

Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сан тэргүүтэй бусад сангаас их хэмжээний зээл авсан эрх мэдэлтнүүд зөвхөн мөнгө биш баялаг бүтээгчдийнхээ боломж болон ирээдүйг хулгайлснаас өөрцгүй юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0