ХҮҮХДИЙН ӨРӨӨТЭЙ БАЙГУУЛЛАГА НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

ХҮҮХДИЙН ӨРӨӨТЭЙ БАЙГУУЛЛАГА НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган "Төрийн үйлчилгээний алба" өөрийн нөөц боломжид тулгуурлан "Хүүхдийн өрөө"-г тохижуулсан байна. Үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан байгууллагын удирдлага болон, эцэг эхийн зөвлөлдөө талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэл, ахуйн хүрээний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага бүр дэргэдээ "Хүүхдийн өрөө"-г тохижуулан хүүхдийн эрхийг ханган ажиллахыг нийт байгууллагуудад уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0