Хүүхдийн баярыг угтсан тохижилтын ажлыг хийж хийж байна

Хүүхдийн баярыг угтсан тохижилтын ажлыг хийж хийж байна
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд машины зогсоол болсон, заримдаа зөвшөөрөлгүй карго буулгадаг байсан нийтийн эзэмшлийн талбайд тохижилтын ажлыг хийж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү жишиг тохижилт хийгдэж байгаа юм.
Тухайн байршлыг тохижуулах саналыг хорооны иргэд удаа дараа тавьж байсан ч хөрөнгө санхүүжилтийн асуудал хараахан шийдэгдэхгүй явсаар өнөөг хүрсэн байна. Гэтэл 10 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж буй “Сүмбэр цамхаг” компанийн 10 жилийн ой тохиож буй учир хорооны хүүхдүүдэд зориулсан тохижилтын ажлыг 100% өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр энэхүү байршилд хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан багачуудад бэлэг барьж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажилтай уялдуулан мод тарьсан бөгөөд мод тарих ажил иргэд болон ойролцоох аж ахуйн нэгжүүд тусалжээ.
Энэ мэт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн, иргэдэд ээлтэй тохижилтын ажлуудыг Баянзүрх дүүргийн удирдлагын баг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0