“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье” спорт өдөрлөг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье” спорт өдөрлөг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулсан. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье” спорт өдөрлөг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 15 багийн 400 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн. Дартс, гар барилдаан, олс таталт, теннис, даам, нисдэг таваг гэсэн төрлөөр зохион байгуулагдсан. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан оролцож, баг тамирчдад амжилт хүссэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, баялаг бүтээгчид, бүтээлч иргэн болгоход цаашид анхаарч тодорхой ажил зохион байгуулна гэдгээ илэрхийлсэн юм.
Жил ирэх бүр цар хүрээ нь нэмэгдэж, тамирчид ч сэтгэл догдлон хүлээдэг болсон энэхүү тэмцээнийг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0