Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ” сургалтыг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 25-аас дээш ажиллагсадтай аж, ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгох арга аргачлалыг судалж, харилцан туршлага солилцов.

Сургалтын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд саадгүй оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах зорилгоор тус дүүрэгт 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аялах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит тугийг тус газрын дарга Ц.Нямсүрэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэнд гардуулан өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0