Хотын дарга Х.Нямбаатарын бүрдүүлсэн шинэ баг

Хотын дарга Х.Нямбаатарын бүрдүүлсэн шинэ баг

Их хотын шинэ дарга томилогдоод гурав хонож байна. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон, саарал ордны их тавын нэг, сайдын алба хашсан гээд богино хугацаанд улс төрийн арвин намтар цуглуулсан Х.Нямбаатар Улаанбаатарын хотын 35 дахь дарга билээ. Өнгөрөгч баасан гарагт НИТХ-аар Ерөнхий сайдаар батламжлуулсан тэрээр ажлынхаа шинэ долоо хоногт шинэ багаа бүрдүүлээд амжжээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг томилсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилох яриа олны дунд гарч байгаа бөгөөд түүний оронд Д.Хосбаярыг томилжээ.

   

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргал нарыг тус тус томилсон байна. Д.Отгонжаргал нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байжээ. 

Үүнээс харахад шинэ баг бус хуучин яамныхаа хэдийг урвуулан татчихжээ. Энэ багтайгаа хэр удахыг хэн ч таашгүй. Ийнхүү их хотын ороо бусгаа, Д.Сумъяабазарын үсээ цайлгаж, духны үрчлээгээ нэмсэн талбарт Х.Нямбаатар хэр бяртай үзэхийг харах л үлдлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0