Комедиан Амараагийн намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа

Комедиан Амараагийн намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаасан байна.

Мөн хуралдаанаас иргэн Б.Ганзоригоос ирүүлсэн “Их монгол засахуй ухаан нам (ИМЗУН)-ыг үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг буцаав.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоол, Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 04/965, зургаадугаар сарын 6-ны өдрийн 04/1954 дүгээр албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу уг өргөдлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0