"Татар" хамтлаг сонгодог оркестртой тоглолт хийнэ

"Татар" хамтлаг сонгодог оркестртой тоглолт хийнэ

Хэдийнээс үнэнч шүтэн бишрэгчидтэй, хип хоп хамтлаг дундаас онцгойрон байдаг Татар хамтлаг энэ зун Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийж, бөмбөг тэсэлж чадсан. Аргагүй л 20 жилийн ойн тоглолтоо хийхээр зэхсэн нь тэдний фэнүүдийн хувьд тунчиг өндөр хүлээлт үүсгэсэн юм. Тиймдээ ч 30 гаруй мянган үзэгчийг цуглуулж, Төв Цэнгэлдэхийн хамгийн олон үзэгч дүүргэсэн рекорд тогтоогоод амжсан гэж байгаа.

Тэдний 20 жилийн ойн "Бороо" тоглолт хит дуунуудаас бүрдсэн бөгөөд тайзнаа тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр олон жил уран бүтээлээ завсарласан хамтлаг, дуучид тайзнаа эргэн гарч, дуулсан гэдгээрээ онцлог байсан юм. Мөн ойдоо зориулан уран сайхны кино бүтээж буй. Киногоор "Татар" хамтлаг хэрхэн бүрэлдэж, яаж хамтлагаа байгуулсан тухай өгүүлэх бөгөөд нийт есөн ангитай хийгдэж байгаа юм.

Тэгвэл "Татар" хамтлагийнхан дараагийн бөмбөгөө тэслэх нь. Тун удахгүй Монголын хип хоп хамтлагийн уран бүтээлчид сонгодог оркестртой тоглолт хийхээр болжээ. Тэдний энэ удаагийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 10-нд "UG arena" цогцолборт болох аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0