Л.Энх-Амгалан сайдаас хариуцлага нэхье!

Л.Энх-Амгалан сайдаас хариуцлага нэхье!

Л.Энх-Амгалан сайдаас хариуцлага нэхье Л.Оюун-Эрдэнэ сайдын хэтэвчний үүргийг гүйцэтгэдэг 3 сайд засагт бий. Эхнэрийн тоо нь арав нэмэх, улсдаа төмөр зам түрээслүүлдэг солиотой баян Б.Дэлгэрсайхан аль ч төрд тэнгэрийн умдаг нь байж ирлээ. Улс төрийн угшил ярьвал Сү.Батболдын фракц гэгддэг ч мөнгө байхад фракц, угшил хамаа юун. Бүхнийг бирдийн хаан шиг шийднэ. Хоёр дахь нь “Оргил” Ж.Ганбаатар. Чихрийн наймааачнаас улс төрд дэвшиж овоо бужигнуулж яваа сүйхээтэй эр. Гурав дахь нь М.Энхболдын фракцаас засагт орж ирсэн цорбн ганц сайд Л.Энх-Амгалан. Л.Оюун-Эрдэнийн ам руу алтан халбагаар хоол хийх шахам мөнгөн бороо оруулдаг тэрээр “Херо” Х.Баатартай хүзүү сээрээрээ холбогдож их ч ажил амжуулж буй. Мөнгөөр түрий барьж сайд болж, салбарт жаалж болох ч тэр нь боловсролын салбар биш байгаасай гэж бид хүсдэг ч харамсалтай нь бидний хүслээр болох зүйл байх биш.

Гэвч хүүхдүүд цоожтой хаалганы цаана бүлтэлзэж байхад, амиа алдаж байхад эрхэм сайдтан би таксаа төлчихсөн, намайг хэн ч буулгаж чадахгүй гээд нойртой хонож болохгүй ээ. Гаргасан шийдвэрээ эргэж харах, хэрхэн засаж залруулах вэ гэдгийг эрхэм ерөнхий сайд энэ эрх, баян “баачкадаа” хэлмээр байна аа. Төрсөн ээж таавчигтай эмнэлгээс гарахад ерөнхий сайд бууж байлаа. Хүүхдийн амь нас алдаатай шийдвэрээс болж эрсэдсэн байхад сайд нь эмгэнэл ч илэрхийлэхгүй гүлдийгээд сууж байж болох уу. Таны хүүхэд онлайн хичээлээ Пукет арал дээрээс үздэг байж болно. Харин ардын хүүхдүүд цоожтой хаалганы цаана цахим хичээл үзэх бүү хэл харж хандах ч хүнгүй үлдэх нь элбэг байдаг юм шүү.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
1
funny
0
angry
1
sad
0
wow
0