Монголын хувцас загварын тэргүүн дээд ГОЁЛ наадам 36 дахь жилдээ зохиогдох гэж байна

Монголын хувцас загварын тэргүүн дээд ГОЁЛ наадам 36 дахь жилдээ зохиогдох гэж байна

Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам болох "Гоёл" наадам энэ сарын 19-нд болно. Цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарласан “Гоёл” наадам энэ удаад шинэ залуу модель, дизайнер, шилмэл брэндүүдээр хүчээ сэлбэжээ. 

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 36 жилийн түүхтэй “Гоёл” наадмаар Монголын он, оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг уламжлал болгон шалгаруулдаг. Загварын ертөнцийн хамгийн хүлээлт өндөртэй зохион байгуулагддаг “Гоёл” наадмын загварын долоо хоног энэ сарын 15-нд эхлэх юм. 

“Гоёл-2016” наадмаар хүн бүрийн догдлон  хүлээдэг шинэ топ модель тодроогүй. Хамгийн сүүлд "Гоёл-2019" наадмын топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч байсан бол "Гоёл-2020’ наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдөж байв. Харин отгон топоор Б.Баярцацрал шалгарсан билээ. 

Энэ удаагийн наадамд 50-60 орчим модель оролцож байгаа бол 20 гаруй хувцасны брэнд шинэ коллекцоороо оролцож байгаа аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0