Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан Ц.Элбэгдорж ирсэнгүй

Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан Ц.Элбэгдорж ирсэнгүй

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудагдсан 175 хүн дотор эхний өдөр Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй жижиг Тавантолгой ХК-нийн эргэн тойрны гэрчүүдээс яриа авав. Зарим нь өвгөрч, мартаж санаад баримтаа нуун дарагдуулж байх жишээтэй. Сонсголын хоёр дахь өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэрчээр оролцох ёстой байв. Гэвч тэр ирсэнгүй. Учир нь "гадаадад байгаа" хэмээн мэдэгджээ. Улс төрийн томчуулаас авахуулаад Өмнөговийнхон оролцож байгаа эл сонсголд гэрчээр оролцсон хэн бүр их том дуугарч байна билээ. Баримт, сэлт нь дэлгээтэй байхад хүртэл ой санамжаа мартсан хүмүүс ч олон сууж байна гэнэ. Ц.Элбэгдорж ч бас алсдаа намайг гүтгэсэн гээд "бурж" суух шинжтэй л хүн шүү. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0