"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" ХҮҮХДИЙН ЧУУЛГАН

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" ХҮҮХДИЙН ЧУУЛГАН
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр буюу 06 дугаар сарын 12-ны өдрийг тохиолдуулан “Нэгдүгээрт хүүхэд” чуулганыг хүүхдийн Баянбулаг зусланд зохион байгууллаа.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг клубт хамрагдах хөгжлийн төв ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдлэнэ гэж заасны дагуу Эрсдлийн программд бүртгэлтэй өндөр эрсдэлтэй 50 хүүхэд, Ховд аймгийн хүүхдийн зөвлөл, оролцооны клубуудын төлөөлөл 20, хөдөлмөр эрхлэгч хүүхэд 30, нийт 100 хүүхдийг хамруулан 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд “Нэгдүгээрт хүүхэд” чуулганыг хүүхдийн Баянбулаг зусланд зохион байгууллаа.

Чуулганы хүрээнд:

 Мэргэжил сонголт ба өсвөр үеийнхний боловсрол,

 “Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал-Хүүхэд бидний оруулах хувь нэмэр” хүүхдийн хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага,

 Эрсдэлээс өөрийгөө хамгаалах хүрэхүйн тухай ойлголт

 Гэр бүл төлөвлөлт, харилцаа хандлага зэрэг сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж хүүхдүүдийн дунд чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Мөн энэ үеэр сэргээх дасгал, хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнээр хүүхдүүдийг идэвхжүүлж Аймгийн хүүхдийн зөвлөл, Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх оролцооны клубуудын төлөөлөл хүүхдүүд үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0